БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Төрийн захиргааны байгууллага Засаг даргын Тамгын газар нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль, түүнийг дагалдан гарсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу өнөөгийн нэршлээр тогтон, үйл ажиллагаагаа явуулж байна. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших сумынхаа шинэ цагийн түүхийг бүтээж буй үе үеийн удирдлагуудыг онцолъё.

Сумын Засаг даргаар: 1990 оны тавдугаар сараас 1992 оны долдугаар сар хүртэл сумын Ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн дарга бөгөөд сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар Г.Бямбасүрэн ажиллаж байжээ. Улмаар 1992 оны 10-р сард сонгууль болж, Өндөр-Улаан сумын анхны Засаг даргаар Ж.Орилбий сонгогдож, 1992-1996 оны хооронд ажилласан түүхтэй. Сумын Засаг даргаар 1996-1998 онд В.Цэрэндорж, 1998-2004 онд Ж.Орилбий, 2004-2008 онд Б.Пүрвээ, 2008-2012 онд В.Түвшинжаргал, 2012-2016 онд Я.Отгонбаатар, 2016-2020 Б.Эрдэнэхүү, 2020 оноос одоог хүртэл Ю.Баасанжаргал ажиллаж байна.

Сумын Засаг даргын орлогч даргаар: 1990-1992 онд Цэрэнбат, 1992-2002 онд Г.Бямбасүрэн, 2002-2011 онд Ю.Баасанжаргал, 2011-2021 онд Л.Цогтгэрэл, 2021 оноос одоог хүртэл Ш.Өлзийбаатар ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газрын даргаар: 1990-1992 онд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, 1992-1994 онд Засаг даргын Тамгын газрын дарга хэмээх албан тушаалыг А.Лхагвасүрэн хашиж байсан бол 1994-1996 онд Л.Мөнхөө, 1996-1998 онд  Ц.Төгсжаргал, 1998-2000 онд Б.Баасанжав, 2000-2015 онд Д.Дэлгэрдалай, 2015 оны долдугаар сараас одоог хүртэл С.Вандандулам ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар нь өдгөө нийт 39 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж буй төрийн алба хаагчдыг товч танилцуулсу.

Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газарт хамгийн олон жил ажиллаж буй алба хаагчдын нэг нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Түмэнжаргал юм. Байгаль хамгаалал, экологийн чиглэлээр улсад 38 жил ажиллаж буй тэрбээр БОХУБ-ын ажлыг 1997 онд энэ албыг долоон жил хашсан А.Бямбасүрэн байцаагчаас залгамжлан авсан бөгөөд өдгөө 26 жил тасралтгүй байгаль орчныг хамгаалах үйлстээ хүчин зүтгэж байна.

Санхүүгийн албаны даргаар 2015-2021 онд Ю.Баасанжаргал, 2021 оноос одоог хүртэл Г.Пүрэвжаргал ажиллаж байгаа бол Төрийн сангийн мэргэжилтнээр 2003-2015 онд Ю.Баасанжаргал 2015-2017 онд Б.Туяасайхан, 2017-2021 онд  Г.Пүрэвжаргал, 2021-2022 Б.Гэндэнжамц, 2022 оноос М.Дамчаабадгар, Нягтлан бодогчоор 1990-1997 онд Сайнжаргал, 1997-2002 онд Ю.Баасанжаргал, 2002-2007 онд Ё.Эрдэнэцэцэг, 2007-2011 онд М.Анхцэцэг, 2011 одоог хүртэл Б.Туяасайхан ажиллаж байна.

Мал аж ахуйн технологи, үржил бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр 2010-2014 онд М.Мөнхжаргал, 2018 оноос одоог хүртэл ХАА-н тасгийн даргаар  Д.Нацагдорж, ХАА-н тасгийн хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр 2010-2019 онд М.Агваанжамц, 2019 оноос одоог хүртэл Б.Мөнхбат, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос одоог хүртэл Э.Галмандах ажиллаж байна. Мал эмнэлгийн тасгийн даргаар 2018 оноос одоог хүртэл Г.Сонорбаяр, Мал үржлийн байцаагчаар 1997-1999 онд Д.Чимэд-Юндэн, Тархвар зүйч эмчээр 2018 оноос одоог хүртэл Л.Нархажид нар ажиллаж байна.

Татварын улсын байцаагчаар 1993-2004 онд Ё.Эрдэнэсүх, 2004-2008 онд Д.Пүрэвдулам, 2008-2019 онд Ш.Юмжаргал, 2019-2021 онд О.Чулуунбаатар, 2021 оноос одоог хүртэл Б.Гэндэнжамц, 2009 онд шинээр бий болсон Нутгийн захиргаа эрх зүйн ажилтан гэдэг орон тоонд 2015 он хүртэл С.Вандандулам, 2015 оноос одоог хүртэл М.Дэлгэрмаа ажиллаж байгаа бөгөөд 2018 онд энэ нэр томъёо өөрчлөгдөж Хууль эрх зүйн ажилтан гэсэн нэршилтэй болжээ.

Хүүхэд, хүн ам зүйн ядуурлыг бууруулах ажилтнаар 1990-2004 онд Б.Заминдийсүрэн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтнээр 2004-2014 онд Ё.Эрдэнэсүх, 2014-2016 онд Ё.Чойжгаваа, 2016-2017 онд О.Чулуунбаатар, 2017 оноос одоог хүртэл В.Түвшинжаргал нар ажиллаж байна.

2007-2011 онд Иргэний бүртгэлийн ажилтан, 2011 оноос одоог хүртэл Улсын бүртгэгчээр Ё.Уртнасан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр төрийн албанд 28 жил ажиллаж байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар 1984-1998 онд Д.Сарангэрэл, Нийгмийн даатгалын байцаагчаар 1994-2002 Рэгзэдмаа, 2000-2020 онд Т.Амарсайхан, 2020 оноос одоог хүртэл Д.Досмаа ажиллаж байгаа бол Газрын даамалаар 2009-2020 онд Б.Мөнхбат, 2020 оноос одоог хүртэл Б.Баттуяа ажиллаж байна.

Архив, бичиг хэргийн эрхлэгчээр 1990-1993, 1997-2000 онд Ч.Пагамдулам, 1993-1997 онд Ж.Хорлооринчин, 2000-2008 онд Ж.Мөнхжаргал, 2008-2021 онд Г.Золжаргал, 2021 оноос одоог хүртэл Э.Мягмаржав, Цаг уурын ажилтнаар 1990-2011 онд С.Цэрэндэжид, 2011-2015 онд Ч.Галбадрах, 2015-2021 онд Г.Батбямба, 2021 одоог хүртэл Ш.Мянганбуу ажиллаж байна.

Нярав, галчаар 1990-1999 онд О.Гүррагчаа, 1998-2010 онд Нярав, галчаар Равдандорж, 2010-2011 онд Нярав галчаар Р.Тогтохбаяр, 2011-2022 онд няраваар С.Баторших, 2022 оноос одоог хүртэл Ч.Өлзийхишиг ажиллаж байна. Жолоочоор 1992-1998 Ч.Нэргүй, 1998-2003 Н.Идэржавхлан, 2003-2016 онд Д.Батсүх, 2016  оноос одоог хүртэл С.Алтангэрэл ажиллаж байна.

Галчаар 1990-2010 онд Д.Нацагдорж, 1998 онд Цэвэлдорж, 1997 онд В.Батбаяр, 2003 оноос одоог хүртэл Л.Ганбат бүрэн дунд боловсролтой жолооч сантехникч мэргэжилтэй төрийн албанд 20 дахь жилдээ, Дархан хотын барилгын техник мэргэжлийн сургуулийг сантехникч мэргэжлээр төгссөн Б.Эрдэнэ-Очир 2018 оноос одоог хүртэл төрийн албанд 5 дахь жилдээ, бүрэн дунд боловсролтой Б.Насанбат 2014 оноос одоог хүртэл,  бага боловсролтой Н.Пүрэвдорж 2011 оноос одоог хүртэл  ажиллаж байна.

Үйлчлэгчээр 1990-2015 онд Р.Бямбасүрэн, 2015-2020 онд Н.Бямбаа, 2020 оноос одоог хүртэл Ч.Хишигжаргал ажиллаж байгаа.

ЗДТГ-ын “Хогийн тэрэгний жолооч”-оор Д.Асралт 2020 оноос одоог хүртэл, ачигчаар С.Гантуяа 2012 оноос  одоог хүртэл ажиллаж байна.

Хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурьдвал:

2014 оноос нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлсэн, 2022 онд Баяд үүлдрийн цөм сүргийг бий болгосон, 2022 онд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны шаардлага стандарт нэвтрүүлсэн, Малчдын 4 удаагийн зөвлөлгөөн, Гэр бүл, залуучууд, Эмэгтэйчүүдийн зөвлөлгөөнийг тус тус хийсэн.

Хамт олны амжилтууд:

2016 онд ЗДТГ нь Аймагтаа ажлаараа шалгарч тэргүүн байр эзэлсэн, 2018 онд Хануй баг, 2019 онд Азарга баг аймгийн шилдэг багаар шалгарсан. “Архангай түншлэл үзэсгэлэн” худалдаанд жил бүр иргэдээ зохион байгуулан оролцуулж сүүлийн 10 жил “зохион байгуулалттай сум” “шилдэг бүтээгдэхүүн” зэрэг шагналыг  авч байсан. 2018-2021 онд ОНХС-ийн хөндлөнгийн аудитын үнэлгээгээр сайн шалгагдаж 147.742.000 төгрөгийг дэлхийн банкнаас урамшуулал хэлбэрээр авч бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийжээ.

You may also like...