ДОНГОЙ БАГ

Донгой баг нь баруунаасаа зүүн тийш сунаж тогтсон урд талаараа Ихтамир сум Борт багтай, Баруун талаараа Чулуут сум Халуун ус багтай, Хойд хэсгээр Бэлхи багтай Зүүн талаараа Хануй багтай хиллэдэг хангай нутгийн үзэсгэлэн бүрдсэн өв тэгш үзэсгэлэнт нутаг устай баг юм. Багийн нийт газар нутаг 102000 га бөгөөд нийт 795 хүн амтай, 235 өрхтэй, 68.500 толгой малтай. Чандмань хайрхан, Товгор хайрхан, Оточийн овоо, Шазын овоо, дээд Баянхайрхан, доод Баянхайрхан, Палан тэргүүн нуур, Дүүхэр тэргүүн нуур зэрэгт тахилгат уул усаа эрт цагаас шүтэж ирсэн ард түмэн юм. Хүлэг морь нь уралдсан уужим тавиун хөндийтэй, уул ус нь жигдэрч ургамал ногоо нь халиурсан тэгш сайхан талтай, мал сүрэг нь налайсан уужим сайхан нутгийнхаа байгаль, түүх соёл, өвөг дээдэс, өв уламжлал, алдар гавьяагаараа нутгийн зон олон бахархан байдаг юм.

Донгой баг нь 1958 онд Хайрханы өвөлжөөнд хурал хийж “Хануйн хөгжил” нэртэй  арван долоон гишүүнтэй байгуулагдаж байжээ. Тухайн үеийн даргаар Данзан, тоо бүртгэгч Сүхбат, нярав Ж.Гонгорсүрэн, малын эмч Доронгоо, Ухуулагч Лүмбүүжав, гишүүд Тавдан, Түвдэн, Нинжээ, Гончигжав, Ядам, Үржигэр, Лхамжав, Буяндэлгэр, Сэр-Од,  Цээлхаажав нар хийж байсан бөгөөд нярав Ж.Гонгорсүрэн 16 жил бригадын дарга, 22 жил фермийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Үе үеийн багийн дарга нараас дурдвал Л.Нинжбадгар, Гомбосүрэн, Гомбодорж, Санчинбазар, Х.Мягмарсүрэн, С.Баасанжав, Додхүү, Цэнд-Аюуш, Чүлтэмсүрэн, Ц.Цэгмид нар бригадын дарга хийж байсан бөгөөд 1992 оноос Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хууль батлагдаж, Багийн даргыг 1992-1996 онд Цэдэвдагвын  Шаравралдий, 1996-2000 онд  Цэдэн-Ишийн Лхам, 2000-2004 онд Ядамсүрэнгийн Отгонбаатар, 2004-2008 онд Гончигжавын Хатанбаатар, 2008-2016 он  хүртэл Батбумбын Эрдэнэхүү, 2016-2020 онд Шаравралдийн Өлзийбаатар, 2020 оноос одоог хүртэл Юрагийн Алтантулга нар хийж байна.

Иргэдийн нийтийн хурлын даргаар  Дашдаваагийн  Пүрэвжаргал, Сумъяагийн Эрдэнэбаатар, Юрагийн Алтантулга, Хандаагийн Батбаатар нар ажиллаж байв.

Байгаль хамгаалагчаар Самбуусүрэнгийн Отгонжаргал, Авирмэдийн Бат-Орших, Я.Энхтайван, Балгансүрэнгийн Мөнхбат болон 2012 оноос одоог хүртэл Бат-Оршихын Эрдэнэхүү ажиллаж байна.

Багийн хүний эмчээр Пүрэвийн Самбуу, Паламын Гонгор, Санжсүрэнгийн Больсоль, Юрагийн Хандмаа,  Ёндонгийн Эрдэнэцэцэг, Гарамжавын Эрдэнэчулуун нар ажилласан бөгөөд Лаагансүрэнгийн Чулуунбат нь 2005 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна.

Малын эмчээр Жагдалын Ганзориг, Самуусүрэнгийн Сараа, Махбариадын Чулуун-Эрдэнэ, Даваагийн Чимэд-Юндэн нар ажиллаж байв.

Донгой багийн бахархалт хүмүүс: Монгол улсын “Ардын багш” Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, инженер –эдийн засагч, доктор, профессор Самбуугийн Ламбаагаас эхлээд Хилийн цэргийн Хурандаа Диваанамсалын Доржпалам, Цагдаагийн дэд хурандаа Дамбадаржаагийн Батмөнх, Монгол улсын Шилдэг зохион бүтээгч, СТА хөгжим урлаач мастер Лодоншаравын Дэмчиггарав, Геологын өрөмийн техникч, “Буянт Товгор Хайрхан” ХХК-ны захирал Дамбаарандар Чалхаасүмбэрэл, Монгол Улсын аврага малчин н.Дэчингомбо, Монгол Улсын “Аварга малчин” Ишдоржийн Жамъяансүрэн/  Монгол Улсын аврага малчин Ишдоржийн Сандуй нар багийн бахархалт хүмүүс юм.

Аймгийн депутат болон аймгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүмүүс:

  1. Жанчив Ядамсүрэн /Сумын захиргааны орлогч дарга/
  2. Сэржлхүмбэ Санжид /фермийн эрхлэгч/
  3. Жавзмаа саальчин/Саальчин/
  4. Гиваа Намжирмаа Хоньчин/
  5. Жанлав Мөнхбат /Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/
  6. Бямбасүрэн Амгалан /Аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга/

Донгой багийн улс, аймаг, сумын, аварга, сайн малчид, алтан төлийн эзэн, саальчин, хадланч, анчин, тууварчид:

Улсын Аврага малчин: Довчингийн Дэчингомбо 1986 он, Ишдоржийн  Жамъяансүрэн 2015 он, Ишдоржийн Сандуй 2022 он, Улсын тэргүүний анчнаар Уртнасангийн Батхүү 1979 он, Алтан унаганы эзнээр Балгансүрэнгийн Цэдэндамбаа 2018 он, Машийн Пүрэв 2022 он, аймгийн гурван удаагийн Аварга тууварчнаар Бадрахын  Ишдорж,  аймгийн Аварга хадланчаар Ш.Шажинбат, Аймгийн Аварга малчнаар Намжилын Цэдэвдагва, Аймгийн Аварга төлчнөөр Гиваа Намжирмаа, аймгийн хошой Аварга саалчнаар  Дамбын Сэржмядаг,  аймгийн хошой Аварга малчнаар Ишдорж Эрдэнэбат, Дэмчигийн Бэгзжав 1992 он, Дэчингомбын Эрдэнэбаяр  1986 он, Шашмаагийн Бямбадорж 2012 он, Балгансүрэнгийн Цэдэндамбаа 2012 он, Жагдалын Ганзориг 2013 он, Машийн Пүрэв 2014 он, Балжирын Даринчулуун 2015 он, Гэлгээгийн Сандагсүрэн 2017 он, Цээлхажавын Ариунболд 2018 он, Даринчулууны Ариунболд 2019 он, Шар-Өвгөний Дүгэрхорол 2020 он,  Бэгзжавын Мөнхбат 2021 он, Дайриймаагийн Лхагвадорж 2021 он, Юрагийн Баянбат 2022 он нэрлэж болно. Мөн Сумын мянгат малчнаар Монхооройн Мөнхбаатар 2013 он, Төмөөгийн Чүлтэмнамдаг 2014 он, Дэчингомбын Эрдэнэцогт 2014 он, Чойжгаваагийн Ариунбаатар 2016 он, Пүрэвжаргалын Чулуунтамир 2016 он, Дэчинлхүндэв Бэгзсүрэн 2016 он, Бэгзээгийн Баасанбат 2016 он, Цагааны Алтангэрэл 2017 он, Батсүхийн Даланбуян 2017 он, Баасанжавын Гэрэлцогт 2017 он, Цээваны Цээдаваа 2017 он, Жалбаагийн Цэгмид 2018 он, Батбаатарын Ууганбаатар 2019 он, Сандагсүрэнгийн Бөхбат 2021 он, Сандагсүрэнгийн Булгантамир 2022 он, Хандмаагийн Батбаатар 2022 он, Чинбатын Эрдэнэхүү 2022 он, Мэндбаярын Баттулга 2022 он

Сумын Аварга малчнаар Цээлхаажавын Балбар 2018 он, Гүндийн Самбууням 2019 он, Ядамсүрэнгийн Хүрэлбаатар 2019 он, Дамбийсүрэнжавын Энхтайван 2020 он, Дамбаарандарын Даамаа 2020 он, Гончиг 2021 он, Махбариадын Чулуунбаатар, Мэндбаярын Баттулга 2021 он, Ганбаатарын Бямбадорж 2022 он, Дамдинсүрэнгийн Мөнхтөр 2022 он, Мунадалхаагийн Жамьянсамбуу нар юм.

Аймаг, сумын цолтой бөхчүүд: Монгол улсын Арслан Д.Далантай, Улсын заан Д.Махшир, Аймгийн заан Гунгаанямбуугийн Шоовдор, Раднаагийн Ванчиннамжил, Ванданпэрэнлээн Мишигдорж, Аймгийн начнаар Б.Отгонбаатар, Сумын заанаар Гэмбэлийн Дамбийсүрэнжав, Гэмбэлийн Диваанамсал, Сандагдоржийн Цэдэнсодном, Шар-Өвгөний Арцаасэд, Сумын начнаар Дүвжирийн Дэмчигсүрэн, Болдын Лувсанпэрэнлэй.

Аймгийн Алдарт уяачид: Сонууванжилийн Дүртдагва, Лхамжавын Сандагдорж, Ядамсүрэнгийн Хүрэлбаатар, Машийн Пүрэв, Сумьяагийн Эрдэнэбаатар, Жуурын Гантөмөр, Цагааны Алтангэрэл, Базаррагчаан Надмидцэдэн.

Сумын Алдарт уяачид: Гомбожавын Юра, Сэржлүмбийн Санжид, Дүвжирийн Ванданпэрэнлээ, Норжмаагийн Махбариад, Цэрэннадмидийн Арилдийдорж, Санжидийн Дагвасүмбэрэл, Балжирын Даринчулуун, Дашдаваагийн Пүрэвжаргал, Батдоржийн Эрдэнэчимэг, Цээлхажавын Балбар, Дэчинлхүндэвийн Бэгзсүрэн, Дайриймаагийн Лхагвадорж, Бадамын Лхагвадорж, Юрагийн Баянмөнх, Сүхээгийн Цэрэндорж, Цэрэндагвын Мөнхбат, Бэгзжавын Мөнхбат, Даринчулууны Барсболд, Бат-Оршихын Эрдэнэхүү, Дүртдагвын Өлзийбадрах, Цоггэрэл, Батөлзий, Батбаатарын Ууганбаатар, Ванданпэрлээн Батцэрэн, Пүрэвжаргалын Мөрөнтамир, Хандмаагийн Батбаатар, Намнаны Отгонбаатар, Рэнцэндоржийн Эрдэнэбаяр, Эрдэнэцогтын Энхболд нар юм.