АЗАРГА БАГ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг Хангайн нурууны салбар Улаан байц, Дашлүн, Халзан, Шаргачин, Таргил зэрэг одод шүргэж, үүлс нүүхдээ урагддаг үргэлжилсэн их нуруудын ар бэлийг өмчирхөн оршдог. Ой хөвчид нь үүлс хоргодож, зүсэн зүйлийн ургамал цэцгийн амтанд мал сүрэг нь зөгий мэт эргэлдсэн хүн мал холдож төвдөмгүй байгалийн үзэсгэлэн гоо нутаг билээ.

Энэ нутаг анх зэрлэг адуу нутагшсан зэлүүд газар байжээ. Нутаг сэлгэж явсан зэрлэг адуун сүргээс нэгэн шарга даага эцэж ижлээсээ хоцрон Шаргачины голд үлджээ. Шарга даагыг сургаж номхруулсан газар нь Номхоны гол, сүүлд Номгон гэж нэрлэгдэх болсон аж. Нас гүйцсэн үед нь азарга тавиад тэр газар нь Азаргын гол болсон домогтой. Азарга багийн азарга нас их хурдан байдаг нь ч энэ домогтой холбоотой.

Зуугуул адуун дотроос
Зутарч үлдсэн шарга
Ширгэшгүй энэ голдоо
Шингэж тогтсон болохоор
Шаргачны гол гэсэн юм аа.
Ногооны униар татсан
Намуухан нэгэн өдөр
Ноцолдон байж
Номхруулж авсан болохоор
Номхоны гол гэсэн юм аа
Аргамаг тэр хүлгийн
Арилжаа хурдныг шинжсэн
Адтай нэгэн авч
Азарга тавьсан болохоор
Азаргын гол гэсэн юм аа…

Азарга багийн түүх эндээс эхэлнэ. Азарга баг нь анх Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуунд харьяалагдаж байгаад газар нутгийн өөрчлөлтөөр Цэнхэр мандал аймгийн Дэлгэр- Өндөр сумын нэгдүгээр баг болсон бөгөөд Шаргачины голын Хатавчийн аманд төвлөрчээ. Анхны багийн даргаар Банзрагч /Хундан/ сонгогджээ.

Хоёрдугаар баг нь Сээр гэх газарт байгуулагдаж анхны даргаар нь А.Нас-Очир ажиллаж байв. Засаг захиргаа нэгжийн өөрчлөлтөөр нэг, хоёрдугаар баг нэгдэж “Мандах зам” нэгдэл байгуулагдан даргаар нь А.Нас-Очир томилогджээ. 1959 онд “Бадрал” нэгдэл байгуулагдснаар “Мандах зам” нэгдэл нь Азарга багийн нэгдүгээр бригад болов. Нэгдлийн даргаар А.Нас-Очир, Дорж, Ойдов, С.Баасанжав, Лэгдэнжав, Санчинбазар, Б.Гомбодорж, Ц.Намсрай, В.Цэнд-Аюуш нар ажиллаж байв. Тухайн үед баг нь тоо бүртгэгч, намын үүрийн дарга, галч, сонин зөөгч, санитар, малын эмч, зоотехникч зэрэг орон тоотой байжээ.

Азарга багийн бага эмчийн салбарт Жагдал, Чойжилжав, Лхамноржим, Даваадорж, Б.Хажидмаа, Цэрэнханд, В.Оюунгэрэл, А.Оюунчимэг, 3.Цацрал, Д.Булган нар ажиллаж байжээ. Малчдын ахуйн хэрэглээг хангах зорилгоор агент байгуулагдан Г.Нямжав, Н.Нямдаваа, Б.Нинжбадгар. Г.Цагаанлунх, М.Миков, М.Сумъяажав, Д.Дашдорж нар агент хийж байв. Азарга бригад нь мал аж ахуйн чиглэлээр дөрвөн төрлийн аж ахуйтай Шаргачин, Номгон, Азаргын гол гэсэн гурван хэсэгт хуваагддаг. Мөн Бор бургасанд отор буюу үхэр сүрэг өвөлждөг. Тээл буюу Баянгол нь тус багт харьяалагдан үхэр сүрэг хаваржиж, намарждаг нутаг дэвсгэр байжээ. Шаргачин, Номгон, Азаргын эхэнд бог малаа оторлон маллаж, Өргөн айлсалт нэртэй сүүн завод ажиллаж байв. Тус багт малын эмч Ө.Донч, Манлайжав, Д.Дэлгэрдалай, Ц.Намсрай, Л.Цогтгэрэл, Чимэд-Юндэн, Т.Эрдэнэбаяр зэрэг хүмүүс байв.

1990 оноос шинэ үндсэн хуулийн дагуу Азарга бригад нь баг болж даргаар нь В.Цэнд-Аюуш/1990-1996/, Г.Цагаанлунх /1996-2005/, Б.Хишигдалай /2005- 2016/, П.Батболд /2017-2022/, Б.Батмөнх 2022 оноос одоог хүртэл ажиллаж байна. Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нь орон тооны болж С.Баттөмөр, Д.Амарсайхан, М.Очирсүрэн, Б.Мөнхсугар нар сонгогдон ажиллав. Азарга багт 1997 онд Г.Цагаанлунхыг дарга байх үед ард иргэдийн дэмжлэг хөрөнгөөр клуб барьж ашиглалтад оруулсан бөгөөд 2009 онд 8.4 сая төгрөгийн төсвийн хөрөнгөөр дахин өргөтгөж шинэчилжээ. 2019-2021 онд П.Батболд дарга Улсын Их Хурлын гишүүд болон нутгийн бизнесмэнүүдийн хөрөнгө оруулалтаар тав тухтай орчин бүрдсэн шинэ клубтэй болжээ. Багийн хуучин контороо тогтвортой амьжиргаа-2 төслийн хүрээнд 5 сая төгрөгөөр 2015 онд сэргээн засварлаж багийн Засаг даргын ажиллах нөхцлийг сайжруулав. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр багийн эмчийн ажиллах байр баригдав. Баг 2022 оны есдүгээр сард 220v гаргадаг дэлгэц бүхий сэргээгдэх эрчим хүчтэй болжээ.

Азарга багийн Засаг даргаар 1990-1996 онд В.Цэндаюуш, 1996-2005 Г.Цагаанлунх, 2005-2016 онд Б.Хишигдалай, 2017-2022 онд П.Батболд, 2022 оноос өнөөдрийг хүртэл Б.Батмөнх, байгаль хамгаалагчаар 1991-1994 онд Г.Цагаанлунх, 1994-1996 онд Д.Цэндаюуш, 1996-1998 онд С.Баттөмөр 1998-1999 онд М.Микав, 2000 оноос одоог хүртэл Д.Амарсайхан.

Азарга багаас төрсөн Төр нийгмийн зүтгэлтнүүд:

Монгол Улсын хүний Гавьяат эмч Н.Чагнаа, Худалдаа үйлдвэрийн яамны орлогч сайд Х.Сэрээтэр, Ой модны аж үйлдвэрийн яамны сайд Ш.Болд, багш С.Гомбосүрэн / Алтан шүдэт/, Цэргийн хурандаа Ж.Арминийсүрэн, Хөдөө аж ахуйн техникум төгссөн малын эмч, Дундговь аймгийн намын хорооны дарга асан Л.Ичинноров, Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан А.Үрчээхүү нарын Төр нийгмийн зүтгэлтнүүд уг багаас төрсөн юм.

Мөн нэгдлийн анхны жолооч Дарьзавын Бэрэнбаралын хүүхдүүдийн үүсгэн байгуулсан “Бэрэн” групп, Нинжбадгарын Зоригтбаатарын Монкаротаж ХХК болон нутаг орныхоо нэрийг цуурайтуулан гялалзаж яваа бусад бизнес эрхлэгчдээрээ бид бахархдаг аа.

Ахмад дайчид:

3. Молом, Л.Батмөнх, Ч.Очир, Ч.Дамдин, Д.Төмөр Улсын аварга малчид:
Г.Мөнх-Очир, Ц.Лхамхүү, О.Ванданцэрэн

Улсын аварга саальчин:

Д.Нямбуунядмаа

Аймгийн Хошой аварга, аварга малчид:

Д.Пүрэвсүрэн /Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт/, Б.Пүрэвсүрэн, Ц.Пагвадорж, Д.Сэрээлэн, О.Даваадорж, Ц.Баасанхүү, Ц.Цогбадрах, М.Дашням, Ц.Дашням, Б.Батмөнх, М.Очирсүрэн, Ч.Батболд, Ч.Эрдэнэдэлгэр, Ч.Идэрмөнх, Ч.Төгсцогт, Ч.Эрдэнэсүх, Т.Дэлгэр

Багийн түүхэн дурсгалт газар, Рашаан сувилал, нутгийн онцлох шинж:

1. Бичигт хад
2. Агуйт
3. Булангийн рашаан

Азарга багийн бөхчүүд:

Улсын начин Батсуурь, Улсын начин Р.Цоггэрэл,
Аймгийн арслан Р.Түвшинбаатар
Цэргийн арслан Чойжанцан

Сумын Заан Р.Бавга, М.Замагбат, 3.Цэвэлдорж, Ж.Батдорж, Д.Мөнхжаргал, Б.Ганбаатар, Р.Цогбадрах, Д.Жамбалдорж, Б.Бямбадорж

Сумын начин М.Баянмөнх, Б.Төрмандах