БЭЛХИ БАГ

Бэлхи баг нь1942 онд дараах газруудад нутаглагч ардын аж ахуйтны зургаан багаас бүрдэж байжээ. Үүнд: Зургаадугаар баг- Давхар  хүрмээс Бумбат хүртэл, Долоодугаар баг- Чулуут голын урд талаар, Наймдугаар баг Шива ширээтийн Хүрээний буйраас Мухар шавар, Дөрөлж, Сонгинот хүртэл, Есдүгээр баг- Тэгш булангаас Ханхар, Цахир, Их шавар Зуун салаа мод, Намшир, Зүүн цахир, Аравдугаар баг- Цагаан булаг, Баруун мухар,Салхит, Хэрэм, Дэлгэр булаг, Арван нэгдүгээр баг- Шар булаг, Эрээн мод, Тэргэн толгой, Бэлхийн рашаант, 1959 онд тус багуудыг нэгтгэн 3-р бригад нэртэйгээр одоогийн Чулуут голын гүүрний баруун урд шаврын голын хойно байх  хуучин “Цогт” сүм байсан модон байшингуудыг түшиглэн байгуулагдсан бөгөөд багийн даргаар Ойдов сонгогдож байжээ.  Дараагаар нь Нас-Очир гэдэг хүн даргаар сонгогдсон байна.

1984 онд Бэлхи бригад  нь Цохиот, Бэлхи гэсэн 2 хэсэгт хуваагдаж, Цохиот хэсгийн даргаар Ц.Лхагвасүрэн, тоо бүртгэгч Мягмарсүрэн, хүний эмч Г.Нарантуяа, нярав С.Манжилжав, малын эмч Л.Шагдарсүрэн, хэвлэл тараагчаар В.Чулуунбаатар нар ажиллаж байжээ. Бэлхи хэсгийн даргаарЧ.Санчинбазар, тоо бүртгэгч Ц.Шаравралдий, Ш.Хайдав, Д.Баатарсүрэн, хүний эмч Г.Нарантуяа, малын эмч Д.Чимэд-Юндэн нар ажиллаж байгаад 1992 оны тавдугаар сард нэгдэл тарсан түүхтэй.

Эх орны дайны жилүүдэд “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор, улаан армид туслах хөдөлгөөн бүх нийтийн үйл хэрэг болж, олон хүн 1500-10000төгрөг,  агт  морьдоо бэлэг болгосны дотроос Алаг цагаан адуугаараа алдартай мянган адуут Улсын Сайн малчин Ламзавын Баатар гучин морь, 10 мянган төгрөг бэлэглэж байжээ. Бэлхи бригад мал аж ахуй, газар тариалан хосолсон нутаг бөгөөд, үхэр сүргээрээ сум, аймаг, улсдаа багуудаасаа тэргүүлсээр ирсэн бахдам түүхтэй. Сүү сааль, цагаан идээгээ “брэнд” болгож сум, аймгийнхаа нэрийг улс  даяар түгээж байдаг Шавийнхан, Цахарынхан гэх уйгагүй хөдөлмөрч зон олон юм.

Бэлхи багийн байгалийн үзэсгэлэнт газруудыг нэрлэвэл, Уужмын эх, Цохиотын таг, Даахийн булуу, Хөх даваа, Шаврын царам, Халзан Бүргэдэй, Цуврайн гурван зураа, Баруун зүүн мухар, Хүрэмийн асга, Бөхөнгийн эрээн, Батцагаан уул, Баруун, зүүн Цахарын Баянцагаан болон Мэргэний овоо, Дэлгэр-Өндөр, Шаврын царам, Хавцгайт, Төмөртийн өвч тайгат уул нурууд үргэлжилсэн далайн мандлаас 2200-2377,5 метр өндөрт, олон төрлийн ан амьтад, сарлаг үхрийн идээшилд нийцсэн сайхан хангай юм.

Уул нуруудын дундуур түргэн урсгалт Чулуутын гол Цахир солгойн амнаас жар гаруй км эмжин урсаад Үхэр чулууны гарам хүрч Суман голтой бэлчирлээд цааш урсдаг. Мухар шавар, Их шавар, Тээлийн гол, Бэлхи, Даахь Ар, өвөр Цохиот, Даахийн горхи, Халуун усны болон Бэлхи, Булангийн хүйтэн рашаанууд, мөн ундрага нь үл татрах Ногоон нуур, Хаяа, Авдарантай, Холбоо, Цагаан чулуут, Сагсай, Урт хоолойн, Богино хоолойн, Хагархай эргийн, Зэгс, Бүрдний зэрэг олон нуурууд цутгадаг.

Бат цагаан, өндөрийн овоо тахилгатай. Хүрээний буйр, гүдэн хайлдаг, гэгээнтний өвөлжөө, хаваржаа, зэрэг шүтээнтэй  газрууд ч бий. Алдарт Чулуутын хавцлын сийлсэн хийгээд, цоолборлон урласан хадны зургууд нүд сэтгэл баясгаж, Өндөр цахирын агуй, Зүүн цахирын хадны бичээс, Аюухийн амны тэмээн хад, Сэмжинбавуу “хүн чулуу”, Нам хөтлийн бурхан ширээ, Мандалтын дэнжийн хэрэгсүүрүүд, Их шаврын хэрэгсүүр, буган хөшөө, домгууд, Зуун салаа мод, Шар дугуйн буган хөшөө зэрэг өв соёл, түүх дурсгалаар баялаг, аялал жуулчлалын талбар нутаг юм.

Бригадын дарга нар: 4-р бригадын даргаар Д.Ойдов, Сараадандорж, Гээдэн Олдох, Халтар Чойдог, Ё.Чимэдравдан, С.Сайр, Дашсамбуу, Лхачин, Д.Банзрагч, Лүү.Дамдин, Пэрлэй, Лхамсүрэн-Бүлтэн, О.Жамьяншарав, Л.Гэлэгбалбар, Ж.Сумбаараазай, Д.Сосорбарам, Л.Лэгдэнжав, О.Жамьяншарав,Ч.Гомбосүрэн, Ч.Санчинбазар, Б.Чүлтэмсүрэн, Р.Мягмарсүрэн, Ц.Лхагвасүрэн, Л.Нинжбадгар нар ажиллаж, Тоо бүртгэгчээр Ш.Жамъяншарав, Ч.Гомбосүрэн, Р.Мягмарсүрэн, Ч.Санчинбазар, Д.Баатарсүрэн, Ш.Хайдав, Ц.Шаравралдий, Нярваар Ч.Цэрэннадмид, Ч.Намнан, Г.Гомборагчаа, О.Оюун, С.Манжилжав, Л.Цогбадрах, П.Лхагважав, Малын эмчээр М.Чойжилсүрэн, Ш.Цэрэннадмид, Н. Далантай, Д. Чимэдлүндэв, Л.Шагдарсүрэн, Ш. Ариунжаргал, Ичинхорлоо, Хүний эмчээр Б.Лхаасүрэн, Г.Цэрэнсодном, Г.Нарантуяа, А. Оюунчимэг, М.Жангарайжав нар ажиллаж байжээ.

Багийн дарга нар: Ч.Цэрэннадмид 1992-1996 он, Б.Пүрэв 1996-2004, 2008-2012 он, Р.Батчулуут 2004-2008 он, Х.Батбаяр 2012-2021 он, Г.Баянмөнх 2021 оноос ажиллаж байна. Багийн Иргэдийн Хурлын даргаар Л.Лэгдэнжав 1996-2000, Л.Шагдарсүрэн 2000-2004,  Б.Баасанжав 2004-2008, Х.Батбаяр 2008-2012, Р.Батчулуут 2012-2016, Ж.Ганбаатар, 2016-2020, Э.Эрболд  2021 оны 09 сараас ажиллаж байна.

Бэлхи багийн бахархал: Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Ням-Осорын Цүлтэмээс эхлээд Хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн Намжиг, багийн анхны сэхээтэн Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Хишигтийн Дашчарив, анхны дээд боловсролтой Багшийн дээд сургууль төгссөн багш Гүнжийн Чимэдрэгзэн, Зинамядарын  Цэрэндамбаа, Архангай, Баянхонгор аймгийн АДХГЗ-ны ХАА эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Жамсрангийн Эрэвгийлхам нарыг дурдаж болно. Түүнчлэн төр түмнийхээ төлөөлөл болж УИХ-д сонгогдсон УИХ-ын дарга, БСШУ-ны сайд Монгол улсын Гавьяат багш Сүхбаатарын “Одонт” Санжбэгзийн Төмөр-Очир, Монгол-Зөвлөлтийн хамтарсан Улаанбаатар төмөр замын 1-р орлогч болон Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 1-р орлогч -Монголын талын захирлаар ажиллаж байсан Дондивоогийн Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Гонгоржав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойжилын Баяраа, Гавьяат барилгачин Бадангаагийн Дэлгэрсайхан, Нэрт яруу найрагч, Чимэдравдангийн Мягмарсүрэн нар багийн бахархалт хүмүүс юм.

Бэлхи багаас сум нэгдэлд ажиллаж байсан хүмүүс: Өндөр-Улаан сумын гүйцэтгэх захиргааны анхны дарга Баатарын Янгигаас эхлээд тэр үед сумын тэргүүлэгч гишүүнээр Д.Сосорбарам, Олдох, Чойжил, багийн дарга А.Нас-Очир нар ард олноо төлөөлөн сумандаа маш сайн ажиллаж байжээ. Хожим Сум нэгдлийн дарга орлогчоор Гомбосүрэн, нэгдлийн Эдийн засагч: Гүндсамбуугийн Галиндэв, Сум нэгдлийн Ерөнхий няглан бодогч Дэмчигийн Дүүриймаа, сумын гүйцэтгэх захиргааны дарга Гүндүүгийн Бямбасүрэн, сумын Засаг дарга Жанцанхорлоогийн Орилбий, сумын Засаг дарга Банзадпилмаагийн Пүрэв нар ажиллаж байв.

Улс, аймаг, сумын, аварга, сайн малчид: Өндөр-Улаан сумаас анхны улсын “Хамгийн сайн малчин” болж Маршал Х.Чойбалсангаар шагнуулж байсан “Малчин” бол Лхамзавын Зонлойлоорий,БНМАУ-н “Сайн малчин” 1942 он, “Хамгийн сайн малчин” 1952 он Ламзавын Баатар, Улсын аварга малчин Чимэдравдангийн Дамдинсүрэн, эхнэр Цэдэнбазарын Сүнжиймаа, 2023 он, Улсын аврага малчин Халзангийн Дорждарам 2022он, Аймгийн хошой аварга тууварчинЛ.Адъяа1980,1982” он, Аймгийн хоёр удаагийн аварга Хоньчин Хуябын Баяндэндэв“1982,1983”он, сумын хоёр удаагийн Аварга малчин Онгоодойн Санжбэгз, сумын гурван удаагийн аварга тууварчин Б.Хадаан“1980,1980, 1982” он, малаа сайн маллаж гарсан төл бүрээ 100% бойжуулж, ноос ноолуур,”цагаан идээ” боловсруулах төлөвлөгөөгөө жил дараалан давуулан биелүүлж байсан тэргүүний төлчин саальчид Ю.Хандсүрэн, Мядагмаа, Ц.Саран, Ц.Сүнжиймаа, Дарьсэд нарын олон эмэгтэйчүүд байлаа.

Дайнд оролцсон ахмад дайчид: Бэлхи багийн харьяат эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдаж явсанахмад дайчид бол Батбуян, 1939-1945 оны дойнд оролцож 5-н жил алба хаасанДаваагийн Дэмчиг, 1939-1945 оны дайнд оролцож явсанЖалбуугийн Сумбаараазай, Гун-Аажавын Загдаа, Гэлэгбалбар нар юм.

Алдар цолтой бөхчүүд: Багаас төрсөн хүчтэнүүдээс онцлоход Н.Очирбат Цэргийн арслан,Б.Цэвэлдорж Аймгийн начин,“5-н удаа сумын наадмын түрүүг авсан Чагнаагийн Батбаяр,хоёр удаа сумандаа түрүүлсэн Батбуянгийн Лхасүрэн нарыг онцлож болно.