ХАНУЙ БАГ

Хануй баг нь 1959 он хүртэл Бугат сумын 5, 6, 7, 8-р багт харьяалагдаж байгаад 1959-1961 онд засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Бугат сумаас тасарч Хануй сум, хөдөө аж ахуйн “Шинэ үе” нэгдэл хэмээгдэн бага сургууль, хүн эмнэлэг, худалдаа бэлтгэлийн салбар байгуулагджээ. Хүн эмнэлгийн салбарт Ёндонжүний, Янсанжав, Пүрэвээ, Лхамноржим, Магсаржав зэрэг хүмүүс эмчээр ажиллаж байв. 1975-1978 онд эмчээр Содномпил, Эрдэнэцэцэг нар, 1989-1992 онд эмчээр Хоролсүрэн, сувилагч Сугармаа, Отгонсайхан нар, 1992-2019 он хүртэл эмчээр Жавзанпагма, сувилагчаар Батмөнх, Отгонсайхан, асрагчаар Мажигсүрэн, Сувдмаа нар ажиллажээ.

1962 онд засаг захиргааны нэгжийг дахин шинэчилж Өндөр-Улаан сумтай нэгтгэн тус сумын 2-р бригад болгож, Бригадын даргаар Г.Мангалдоржийг томилжээ. Г.Мангалдорж нь 1935 онд Азарга багийн Номгоны Бараан чулуу гэдэг газар төрсөн. 1956 оноос сумандаа Сүүн заводын эрхлэгч, бригадын дарга, нэгдлийн орлогч, Жаргалант сумын ХБА-ийн дарга, сумын нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан, сум орон нутагтаа үлгэр жишээч, нэр хүндтэй боловсон хүчин байжээ. Тэр цагаас хойш Сандаг-Очир, Гантөмөр, Нанзаддорж, Батцэрэн, Б.Ванчиндорж, Б.Чүлтэмсүрэн, Б.Гомбодорж, Т.Додхүү, Ц.Намсрай, Д.Пүрэвжаргал нар бригадын даргаар ажилласан байна.

1990 онд Шинэ үндсэн хуулийн дагуу Хануй баг гэж нэрлэн багийн даргаар Т.Додхүүг томилон 1992 он хүртэл ажиллажээ. 1990 оны өмч хувьчлалаар тус багийн 330 өрхийн 765 хүнд 1757 адуу, 1458 үхэр, 5873 хонь, 1605 ямаа бүгд 10693 малыг өгчээ.

1992 оны ардчилсан сонгуулиар томилогдсон Багийн дарга нар:

1. Д.Цэгмэд 1992-2000 оны тавдугаар сар
2. Д.Ванчиндорж 2000 оны 5-11 дүгээр сар хүртэл үүрэг гүйцэтгэгч
3. Д.Баатарсүрэн 2000-2008 оны дөрөвдүгээр сар
4. Б.Дашсамбуу 2008 оны 4-7 дугаар сар
5. Д.Баатарсүрэн 2008.7-2013 оны хоёрдугаар сар 6. А.Батдэлгэр 2013-2016 он
7. Г.Даахидовчин 2016-2020 он
8. Э.Давхарбаяр 2020 онд үүрэг гүйцэтгэгч
9. Э.Ширмэнбаатар 2021 оноос хойш ажиллаж байна.

Багийн байгаль хамгаалагчаар 1990-2010 онд М.Энхтайван, 2010-2014 онд Ё.Алтансүх, 2014-2015 онд Б.Ганчулуун, 2015-2017 онд Б.Амармэнд 2017-2022 онд Э.Давхарбаяр, 022 оноос хойш С.Батжаргал.

Хануй баг нь 2013 онд Эрчим хүчний нэгдсэн системд бүрэн холбогдож, багийн төвийн байраа 2020 онд шинээр ашиглалтанд оруулж, бага сургууль, хүүхдийн цэцэрлэгийн нэг бүлэг нээж, бага сургуулийн хичээлийн байрны барилгыг Л.Гомборагчаа захиралтай Тамир ТАУН ХХК-ийн барилгачид барьж 2021 онд ашиглалтанд оруулж, Эрүүл мэндийн салбарыг 2 хүний бага эмчтэй өргөтгөж, үүрэн холбооны G-Mobile, MobiCom-ын антений сүлжээг нэвтрүүлжээ.Мал хувьчлагдахын өмнө 1992 онд адуу 3372, үхэр 3762, хонь 9641, ямаа 2856, нийт 19631 малтай байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар адуу 7840, үхэр 14133, хонь 58999, ямаа 24726, нийт 105698 мал тоологджээ. Багийн түүхийн дурсгалт газруудыг онцловол Бичигт хангайн Хадан дээрх бичиг, Жаргалантын амны Монголд төдийгүй Төв Азид хамгийн томд тооцогддог 30 орчим Буган хөшөө, Урт булгийн гурван ширхэг Буганчулуу, Урт булгийн амны Монголын хамгийн том өндөр хиргисүүр, Гол мод-2 зэрэг дурсгалт газруудыг онцлон нэрлэж болно.

Хануй багаас төрсөн гавьяатууд:
Ишдоржийн Рэнчиндорж- Гавъяат тээвэрчин
Майдарын Төмөрбаатар(хурандаа) -Гавъяат барилгачин
Гомбосүрэнгийн Маруся- Ард түмний гавъяат уламжлалт эмчилгээний бариач сувилагч

Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу насаа зориулж хөгжлийн түүчээ болж хөдөлмөр зүтгэлээ төрийн дээд шагналаар үнэлүүлсэн эрхэм хүмүүс:

Чойндонгийн Балбурам, Төгсийн Додхүү, Тосонгийн Доронгой, Пэлжээгийн Дашдаваа, Долгорын Дагвацэрэн, Дондогнямаа Содов, Чойжилжавын Мөнхбаяр, Чойжилсүрэнгийн Жавзанпагма, Бямбаагийн Баясгалан, Намжилийн Нямдорж, Дагвацэрэнгийн Баатар, Чойндонгийн Балбурам, Чойндонгийн Өсөхбаяр, Бямбаагийн Шаандар, Майдарын Дашбазар, Намжилын Далантай, Дашдэндэвийн Ядамсүрэн, Даржаагийн Ванчиндорж, Дондогнямаагийн Мөнхжаргал, Цагааны Жавзандолгор, Мижигийн Минжиймаа, Бямбаагийн Мөнхжаргал.

БНМАУ-ын АИХ-ын депутат болон УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүмүүс:

Ардын их хурлын депутат Минжүүрийн Базаррагчаа, Лхамсүрэнгийн Дэнсмаа 1992 оны шинэ үндсэн хууль батлалцсан Жаргалын Барамсай, Доржхүүгийн Лонжидсүрэн, УИХ-ын гишүүн /1992-1996 он/ Жамъянгийн Жадамбаа.

Аймгийн депутат болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүмүүс:

Аймгийн депутат М.Дашбазар, Д.Бат-Очир, Б.Чогдон-Очир, Аймгийн хурлын төлөөлөгч Ч.Өсөхбаяр 2 удаа сонгогдсон.

Хануй багаас төрсөн сэхээтнүүд:

С.Дашравдан аймгийн прокурор 1950 он, Ж.Барамсай зохиолч, сэтгүүлч, Д.Лонжидсүрэн Төр нийгмийн зүтгэлтэн, Ж.Жадамбаа Төр нийгмийн зүтгэл- тэн, Ж.Хүрэлсүх – аймгийн Засаг дарга 2004-2008 онд, Ж.Чулуунбат – аймгийн орлогч дарга 1990-1992 он, Т.Малхууз-аймгийн мал эмнэлгийн газрын дарга, Ч.Балбурам-аймгийн УЗН хорооны дарга, М.Төмөрбаатар Барилгын инженер МУ- ын гавьяат барилгачин, Д.Чимэдлхам – Тунгалаг тамир эмнэлгийн дарга, их эмч, Ч. Өсөхбаяр Илч ХХК-ийн захирал, Ч.Мөнхбаяр – хүний их эмч, Анагаах ухааны доктор, С.Мөнгөнцэцэг-аймгийн хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч, С.Вандандорж Эрдэм шинжилгээний ажилтан, Ц.Даланцагаан Герман Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч, Б.Шаандар – Монгол хэл уран зохиолын багш, Ц.Гэрэлмаа – ТВ-8 телевизийн сэтгүүлч, Ган үзэгтэн шагналт, Б.Рэгзэдмаа – аймгийн МХГ-ын лабораторийн эрхлэгч, Г.Даахидовчин- сумын ИТХ-ын дарга, С.Вандандулам сумын Засаг даргын Тамгын газрын дарга, О.Мөнхтуяа-сумын Эрүүл Мэндийн Төвийн дарга, Х.Насанбат – Аймгийн архивын ажилтан, Ц.Эрдэнэхүү – Нэгдсэн эмнэлгийн их эмч, Б.Баясгалан-яруу найрагч, МЗЭ-ийн болон Шилдэг уран бүтээлийн “Алтан-Өд” шагналт, А.Батсуурь – Геодезийн инженер, Д.Балцэцэг – ЭНЭМҮТөв хүний их эмч, В.Азжаргал – автозамын инженер, Г.Мөнхцэцэг- сэтгэлзүйч.

Багаас төрсөн Улсын аварга малчид:

Л.Дэнсмаа хошой аварга саальчин Д.Содов, Д.Жавзмаа, П.Хамбага, С.Баатарсүх, Д.Орхонтуул, Б.Дашдаржаа

Аймгийн аварга малчид:

Д.Баточир, Т.Рэнчиндорж, Д.Дагвацэрэн, М.Дашбазар, Д.Бат-Орших, Д.Баттайван, Я.Энхтайван, М.Баданжүний, Ж.Алтангэрэл, Н.Нямдорж, Н.Авирмэд, С.Мөнхзаяа, М.Жалбаажамц, Б.Болдбаатар, Д.Бөхбат, Д.Одсүрэн, Б.Ганбаатар, Б.Батчулуун, Э.Эрдэнэбаяр

Аймгийн аварга саальчин, хадланч:

Саальчин- Я.Бумуу, 3.Эрдэнэчимэг, М.Минжиймаа, Д.Жаргал- хадланч Сумын аварга болон Мянгат малчин:
Д.Цэрэннадмид, Н.Даланбаяр, Ж.Самданмятав, М.Цэнд-Аюуш, Бар.Эрдэнэбат, В.Мягмаржаргал, Ч.Баянбат, Д.Энхбат, С.Батцэрэн, Д.Долгорсүрэн, Б.Ганболд, П.Ганбат, Ч.Мөнгөөдэй, Х.Алтаншагай, Г.Нэмэхдорж, Б.Цогтбаяр, О.Мөнхбат, Ц.Дайчинжав, Б.Өлзий, М.Алтантариа, Д.Баярхүү, Д.Алтансүх, Э.Энхтамир

Алтан төлийн эзэд:

Н.Нямдорж- алтан унага, Э.Эрдэнэбаяр- алтан тугал

Аймгийн алдарт уяачид:

О.Майдар, М.Алтанхуяг, Л.Цэдэниш, М.Батбаяр, М.Сумьяа, Т.Энхбаатар, Т.Эрдэнэбаатар, Д.Ядамсүрэн, Х.Батболд, С.Мөнхбат, Б.Барбаатар, Х.Хүрэлсүх, Т.Тогтохжаргал

Сумын алдарт уяачид:

Д.Бүрэнбаатар/шилдэг/, Б.Батчулуун, Б.Буянтогтох, Ч.Баянбат, Х.Алтаншагай, Б.Амгалан, С.Даваадагва, Н.Даланбаяр, Д.Дондогжав, Н.Мөнх-Алдар, Н.Мөнх- Очир, Х.Батбаатар, Л.Дашчарив, Н.Нямдорж, Д.Энхтөр, М.Жалбаажамц, Д.Түмэнжаргал, Ц.Төмөрочир, М.Энхтайван, Д.Дондогжав, Ч.Жарантай, Ж.Эрдэнэчулуун

Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд:

Улсын заан- Бямбасан, Н.Мэнтиг, Аймгийн начин- Л.Дашням, аймгийн начин- П.Пүрэвням, Б.Даваасүрэн, Б.Чогдондаржаа

Сумын заан- Б.Даржаа, Д.Сүхбат, Ц.Баранзай, Б.Дүгэрсүрэн, Ч.Хайдав, Ж.Жалганжав, Ц.Тогмидсүрэн, Н.Цэрэнпунцаг

Сумын начин – П.Отгон, Э.Эрдэнэбаяр, М.Наранбаатар, Н.Довчинбавуу

Улсын мал мах бэлтгэх ажилд идэвхтэй оролцож байсан тууварчид:

Сумын аварга тууварчин: Н.Алтангэрэл, Р.Тогтохбаяр

Одоо тус багт малчин удмаа залгамжлан ажиллаж байгаа малчдаас заримыг дурьдвал: Ц.Батбаатар, Ж.Цогбадрах, Ч.Баянбат, Б.Пүрэвсүрэн, М.Жалбаажамц, Ж.Самданмятав, Д.Цэрэннадмид, Б.Эрдэнэбат, Н.Нямдорж, Ц.Дайчинжав, Д.Алтанбагана, С.Буянбат, С.Ариунболд, Ба.Магнайбаяр, Г.Чулуунбаатар, Д.Батбилэг, Д.Баттайван, Ч.Мөнхтөр, Ч.Хүрэлчулуун, Ц.Доржжанцан, Ц.Өлзийсайхан, Я.Дамдиндорж, Б.Баттогтох, Б.Мөнболд, Д.Ванчиндорж, Н.Хэнмэдэх, С.Бямбаа, Д.Сүрэн, Ү.Батдэлгэр, Д.Рэндагва, Э.Бат- амгалан С.Дашжамц Т.Алтанцэцэг Г.Ганбаатар, Ү.Баянжаргал, Б.Гангэрэл, Д.Дамбийням, С.Бямбаахүү, Д.Сүхбаатар, Ү.Хатанбаатар, С.Батгэрэл, Т.Батзориг, Г.Дүвчинжаргал, С.Бямба, Б.Цогтбаяр, С.Мөнхзаяа, Д.Бүрэнбаатар, Д.Долгорсүрэн, А.Батдэлгэр, Х.Болдбаатар, Б.Түмэннасан, Ц.Мөнгөө, Б.Дашсамбуу, А.Батбаатар, Д.Тэгшжаргал, Ш.Отгонбаатар, Б.Өлзий, Н.Буур, Д.Орхонтуул, Д.Отгонжаргал Б.Дашдаржаа, Э.Шижирбаатар нар тэргүүний малчин залуус ажиллаж байна.

Газар тариалан

Тус багт Бадрал нэгдэл нь малын тэжээл болох ногоон тэжээлийг тарьж ургуулан нэгдлийнхээ малыг ногоон тэжээлээр хангаж байлаа. Энэ тариа брагидыг И.Цагаан нь олон жил удирдан ажиллуулж байсан. Мөн тарианы сахиулаар Т.Очирхүү ажиллаж байсан. Одоо И.Цагааны зээ хүү Э.Эрдэнэбаяр нь ногоон тэжээл тарьж өөрийн хэрэгцээг хангаж илүү гарсаныг зах зээлд борлуулж байна. Одоо тус багийн малчид өөрсдийн өвөлжөө хаваржаандаа ногоон тэжээл тарьж малынхаа тэжээлд хэрэглэдэг уламжлал тогтсон. Мөн сумаас 40 га газарт ногоон тэжээл тариалж эхлээд байна.

Худалдаа

Тус багийн худалдаа бэлтгэлийн салбар нь түүхий эдийн эрхлэгч, худалдагч, 2 агент, 3 манаач гэсэн 7 орон тоотой ажиллаж байсан. Түүхий эдийн эрхлэгчээр Намжилсүрэн, Бадмааванчин, Нинжбадгар, Дэмбэрэлдодов, худалдагчаар Шарав, Цэрэндолгор, Жавзандолгор, Эрдэнэчимэг, агентаар Д.Чинбат, Н.Буур нарын шилдэг тэргүүний агент ажиллаж байсан байна. 1990 оны хувьчлалаар салбарын ажиллагаа зогссон. Одоо худалдааны энэ үүргийг Б.Ганчулуун, Н.Энхтуяа, Ө.Батмандах нарын дэлгүүрүүд ажиллан иргэдийнхээ хэрэглээг хангаж байна.