ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ
Архангай аймгийн Өндөр-Улаан сум нь 1923 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Халхын Сайн ноён хан аймгийн Цэцэн Чин вангийн хошуунд харъяалагдаж байсан. Азарга, Хануй, Донгой, Бэлхи, Баянгол гэсэн 5 багтай. Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас дээгүүр байрт ордог, газар нутгийн хэмжээгээр 2 дугаарт ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 0.8 хүн/га юм.
Хүн ам 2024 оны байдлаар нийт 1647 өрхийн 5782 хүн амтай, үүнээс сумын төвд 320 өрхийн 1083 хүн ам оршин суудаг. 2016 оноос хойш сүүлийн 9 жилийн хугацаанд 1.4хувиар өссөн үзүүлэлттэй. Тус сумын хүн амын эзлэх хувьнь аймгийн нийт хүн амын 4.0 хувийг эзэлж байгаа ба сумын нийт хүн амд төвийн хүн амын эзлэх хувь 18.7 хувь бөгөөд 81.3 хувь нь хөдөөгийн багуудын нутаг дэвсгэрт оршин суудаг. Хүн амын жилийн дундаж өсөлт 0.3 хувь, сумын төвийн хүн амын нягтрал 3.2 хүн/га. Хүн амын 62.0 хувь нь хөдөлмөрийн насныхан, 31.0 хувь нь 0-16 насны хүүхэд, 7.0 хувь нь ахмад настнууд тус тус эзэлдэг.
Эдийн засаг Эдийн засгийн голлох салбар хөдөө аж ахуй бөгөөд хонь, ямаа, адуун сүрэг зохих хувийг эзэлнэ. Хүн ам, мал сүргийн тоогоор аймагтаа тэргүүн байранд ордог томоохон сум. Тайхар чулуу, Хоргын үзэсгэлэнт байгалийг үзэх аялал жуулчлалын гол зам дагуу оршдог.Сум нь өөрийн нутагт байрлах Зуун салаа мод, Халзан бүрэгтэй, Чулуутын хавцал, Гол мод-2, Хүннүгийн үеийн хөшөө дурсгал зэрэг үзэсгэлэнт газруудад энэ талын бизнесийг хөгжүүлэх боломжтой болно.Тус суманд Очир таван эрдэнэ, Арбанч, Төрийн магнай, Зааны магнай, Донгойн хишиг, Сээр хайрхан,Талын монголын таван эрдэнэ, Өвгөдийн нутаг зэрэг худалдааны төвүүд болон бусад бичил бизнесийн үйл ажиллагаа явагдаж байна.
Эдийн засгийн бүтэц
Өндөр-Улаан сум нь Хангайн бүс нутгийн уулархаг нутагт оршдог бөгөөд өндөр уулын сэрүүн, сэрүүвтэр цаг агаар зонхилсон нутагт оршдог. Энэхүү уур амьсгалд тохирсон сарлагын өтгөн сүү, нарийн ширхэгт хөөвөртэй сарлаг үхрийн сүрэг давамгайлсан байдаг.
Газар тариалан.Сумын хэмжээгээр жилд 5 га талбайд төмс, 40 га талбайд тэжээлийн ургамал тариалж 80000 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Мал сүргийн бүтэц. Сумын хэмжээнд 299895 толгой малтайгаас 30713 адуу, 75423 үхэр, 132853 хонь, 60906 ямаатай. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 6.0 хувь байна. Суманд 1379 малчин өрх, 268 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 56.1 хувийг эзэлдэг.
Нийгмийн үйлчилгээ. Ерөнхий боловсролын сургууль 720 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 80 хүүхдийн дотуур байртай. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүчин чадал 150 хүүхдийн цэцэрлэгтэй. Мөн эрүүл мэндийн төвнь10 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг. Соёлын төв нь 250 хүний суудлын хүчин чадалтай. Сумын ИТХ, ЗДТГазрын объектууд болон бусад барилга байгууламжуудтай.
Газар ашиглалтын байдал: Суурьшлын òºëºâëºëòèéí б¿с нь 252.2 га талбайг хамарсан ба шинэ суурьшлын 47.8 га талбайд нийт 300 га талбайд төлөвлөлт хийгдлээ.Одоогоор суурьшилд засаг захиргаа, худалдаа ¿йлчилгээ, олон нийтийн барилга байгууламж, одоо байгаа 2 айлын амины орон сууцууд 2 байршилд, ихэнхи хэсгийг гэр хороолол, шинээр тавигдаж буй авто зам, хөрсөн замууд, талбай, нийтийн хэрэгцээний ногоон байгууламж, голын ай сав, баруун талд íººö òàëáàé ãýñýí газрыг оруулан тооцсон áîëíî. 2024 оны байдлаар Өндөр-Улаан сум 5782 хүн амтай гэж тоологдсон байна. Үүнээс 425 иргэн газраа өмчилж авсан. Газар өмчлөлийн үйл ажиллагаа 44.6 хувьтай явагдаж байна. Суурьшилд нийт 610 барилга 3.29 га-г эзэлдэг
Тус сумын хувьд байгалийн болон түүхэн мөн уламжлалт аж ахуйд суурилсан аялал жуулчлал хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын нөөцөд тулгууралсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний салбарын идэвхи өндөр байх төлөвтэй байна. Тухайлбал аялал жуулчлалын үйлчилгээг Тайхар чулуу, Хоргын тогоо чиглэсэн аялал жуулчлалын зам дагуу оршдог нь давуу тал бөгөөд өөрийн сумынхааЗуун салаа мод, Халзан бүрэгтэй, Чулуутын хавцал, Гол мод-2, Хүннүгийн үеийн хөшөө дурсгал зэрэг үзэсгэлэнт газруудад энэ талын бизнесийг голлон хөгжүүлэх боломжтой. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийн кластерт нэгдэн брэнд бүтээгдэхүүн болгон цаашид экспортонд гаргах болон бусад жижиг дунд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадамжийг сайжруулах боломжтой. Сумын нийт нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээг төвийн болон гадна аялал маршрут гэсэн 2 янз байхаар төлөвлөв. Эдийн засгийн үйл ажиллагааны хандлага схем зурагт үзүүлэв.
Өндөр-Улаан сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2021-2041