БИЛЭГ ТЭМДЭГ
Энэхүү билэгдэл нь мөнх тэнгэрийн доор, алтан төрийнхөө хүрээлэлд, өвчин зовлон, ган зуд, байгалийн элдэв гамшиггүй, эрүүл энх өнөр өтгөн, түмэн наст хээ лугаа өнө мөнхөд амьдран жаргахыг билэгдэн оршвой.
- Алтан хигээс хорол эрдэнэ
- Түмэн насан хээ
- Уул /үелэн сүндэрлэх уул/
- Тал /ногоон тал/
- Ус /цэнгэг уст рашаан, булаг, гол, горхинууд/
- Мандаж буй улаан хөх нар /Мандаж буй улаан шаргшал нар/
- Гал /дүрэлзэн асах гал/
- Бух /сарлагийн бух/
- Мөнх хөх тэнгэр
1. Хорол эрдэнэ: 4 зүг 8 зовхист цагийг эрхшээж сансрын сав шимээс энерги буюу эрчмийг хурааж мөнхийн дэвших хөдөлгөөнд байдаг эрчмийг хураагч бас түгээгч юм.Хорол эрдэнэ төрийн 7 эрдэнэд ордог бөгөөд төр, улс ард иргэдийг номын гэрлээр гийгүүлэн юунд ч дийлдэхгүй бат бөх байхын билэгдэл учир манай нутгийн сургууль номын газрын эрдэм ном улам сайжирч, эрдмийн хүмүүн олноор төрөхийн билэгдэл юм.
2. Түмэн насан хээ: Хас, юүдэн хэмээх арга билгээс үүсэлтэй үргэлжилсэн тасралтгүй хээ. Нэг буюу хэд хэдэн дүрсгай хам сайхнаар зохицон байрлаж, бүх зайд талбайг бүрхэн үргэлжилдэг нь уг хээний онцлог юм. Түмэн насан хээ нь үүрд мөнх, зах хязгааргүйг билгэддэг бахдашгүй дархан бат бэхийг билэгддэг.
3. Үелэн сүндэрлэх уулс: Орон нутгийн байгаль, түүнийн гайхамшиг, онцлог тогтоц, гүн ногоон өнгө нь байгалийн өгөөж арвин, байх үеийн үед мөнх оршихыг билэгдсэн.
4. Ногоон тал: Газар нутгийн маань үржил шим нь арвин байж, уудам тал шигээ хөгжлийн их замд түүчээлэн оршихыг билэгдсэн.
5. Цэнгэг уст рашаан булаг, гол нуур: Хангай сайхан нутгийн минь ус ундарга үргэлж мөнхөд даргилан ундарч, нутгийн зон олны амьдрал ахуй усны ундарга мэт оргилуун байхыг билэгдсэн.
6. Мандаж буй улаан шаргал нар: Улаан өнгөгал голомтын билэгдэл. Цог хийморийг билэгдэнэ.Мөн хүч, энергийн эх үүсвэр бөгөөд бүхэл орчлонгийн амь, амьдарлын хөдөлгөгч хүч мөн тул аугаа их байхыг билэгдсэн бөгөөд ган зуд, үер ус, байгалийн элдэв гамшиг зовлонгүй амар амгалангийн билэгпэд болой.
7. Дүрэлзэн асах гал: Гал ариуны билэгдэл бөгөөд өөдлөн бадрахын билэгдлийг галаараа дүрсэлдэг. Иймээс өвчин зовлон, муу муухай бүхнээс хамгаалж мандан бадрахыг билэгдсэн.
8. Сарлагийн бух: Бор өнгө зөөлөн, эерэг, нүнжиг чанарыг төлөөлдөг. Бор сарлагийн ашиг шим өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон, мал сүрэгт ээлтэй тул мал сүрэг өтгөн амьдрал ахуй нь мөнхөд дээшилж байхыг билэгдсэн байна.
9. Мөнх хөх тэнгэр: Төрийн үйлс хийморийг тэтгэгч энерги, оюун ухааныг түлхэгч хүч тул төр төвшин, түмэн олон амгалан байхын бэлгэдэл юм.
10. Өнгөний билэгдэл:
Цагаан-Ариун, хир буртаггүй байхын
Улаан-Ялагдашгүй хүчирхэг байхын
Цэнхэр- Өнө мөнх бат бэх байхын
Шар-Үнэнч нөхөрлөл, хайр өсөн бойжихын
Ногоон-Баяжихын, дэвшин дээшлэх, үйл бүтэж байхын ерөөлтэй.