БАЯНГОЛ БАГ

Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэл нь 1992 оноос өмнө Азарга, Хануй, Донгой, Бэлхи, Тээл гэсэн 5 бригадтай байсан бөгөөд Тээлээс бусдад нь мал аж ахуй эрхлэн бэлчээр ургамлын бүтцээс хамааран  малыг төрөлжүүлж өсгөх бодлого баримталж байжээ. Тухайлбал Азарга, Шарагчин, Номгонд хонь ямааг, үхэр сүргийг  фермийн зохион байгуулалтаар бүх бригадад, адуун сүргийг Бор бургас, Тээлд өсгөн үржүүлж байв. Үйлдвэр бригадад сумын төв, худалдаа бэлтгэлийн анги, авто гараж, нэхийний үйлдвэр, мал эмнэлэг, сүү тосны завод зэрэг аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ордог байжээ.

1990 онд ардчилсан хувьсгал өрнөж хуучин тогтолцоонд байсан нэгдэл, сангийн аж ахуйнууд гэрээ түрээсийн хэлбэрт шилжээд төд удалгүй тарж, өмч хувьчлал болж малчид малаа хувьчилан авсан үеэс Бор бургасны эхний Сүүжингийн  өвөлжөөнөөс  дээш,  Зуу модны эх, Тээлийн эхнээс төвийн ойролцоо өвөлжиж байсан  айлууд тухайн үеийн үйлдвэр бригадад газар нутгаараа шилжсэн байна. 1992 оны  шинэ үндсэн хуулийн хүрээнд бригадууд нь  багийн  статустай болов. 1992 оны есдүгээр сараас Тээл багийн анхны засаг даргаар Худалдаа бэлтгэлийн ангийн дарга, нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан Лавтмаагийн Нинжбадгар, байгаль хамгаалагчаар  Самбуусүрэнгийн Түмэнжаргал, багийн малын эмчээр Лхагваагийн Цогтгэрэл, татвар хураагчаар Ванчинсүрэнгийн Түвшинжаргал нар томилогдон  ажиллаж эхэлжээ. Багийн нэрийг солих болсон шалтгаан нь тухайн үеийн  нутгийн ахмадуудын ам яриа, үгийн үндэс, нутгийн түүх зэргийг судалсны үндсэн дээр сумын хуралд санал тавьж, УИХ-ийн тогтоол гарснаар 1999 оны нэгдүгээр сараас эхлэн Баянгол гэж  нэрийдэх болжээ.

Баянгол баг нь 2022 оны жилийн эцсээр 320 өрх, 1131 хүн амтай байна. Үүнээс хөдөлмөрийн насны  хүн ам  603,  ажил эрхэлдэг  185,  хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид 302, оюутан суралцагчид, бусад 86 байна. Нийт өрхийн 119 нь малчин өрх, 113 нь мал бүхий өрх байна. 34218 толгой мал тоолуулснаас адуу 3181, үхэр 11322, хонь 13361, ямаа 6139  байна.

Баянгол багаас олон алдар цолтой хүмүүс олон төрсөн байдаг. Тухайбал Сумын нарийн бичгийн даргаас эхлээд нэгдэл, сум-нэгдлийн даргаар 36 жил үр бүтээлтэй ажиллаж Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан Намхайнямбуугийн Намжиг /Салааны өвөлжөө/,  химич сэтгүүлч, геологич  “Чулуу”-ны хэмээх соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Гонгоржав /Гиваанжавын нүүрийн хаваржаа/, орон нутагтаа ажиллаж амьдарч бусдыгаа хошуучлан яваа улсын Аварга саальчин Цэвэлдоржийн Дулмаа, Монгол улсын Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай нарын бахархалт хүмүүсийг дурьдаж болно.

Баянгол багийн үе үеийн албан хаагчид:

Багийн засаг дарга: Л.Нинжбадгар 1992-1997 онд, В.Түвшинжаргал 1997- 2008 онд, Б.Мөнхбат 2008.12.1-ны өдрөөс 2009.4 сар хүртэл түр орлон гүйцэтгэгчээр, Ч.Энхбаатар 2009-2017 онд, Т.Ууганбаатар 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга: Дагвын Натаарагчаа 1996-2004 онд, Ёндонринчингийн Чойжгаваа 2004-2009 онд, Цэрэннадмидын Одгэрэл 2009 онд, Цэрэннадмидын Отгонгэрэл  2013-2017 онд, Түвдэндоржийн Лутбат 2017-2021 онд, Батсайханы Насанбат 2021-2022 онд багийн хурлын даргаар ажиллаж байв.

Багийн байгаль хамгаалагч: Самбуусүрэнгийн Түмэнжаргал, Банзрагчийн Баасанжав, Баттогтохын Амартүвшин, Ёндонринчингийн Чойжгаваа, Балгансүрэнгийн Мөнхбат, Баттогтохын Амармэнд,

Багийн малын эмч: Л.Цогтгэрэл 1992-1996, Г.Сонорбаяр 1996-1997, Т.Батбаяр, Д.Чулуун-Эрдэнэ 1997-2022 онд, Б.Мөнхчимэг 2022 оноос малын эмчээр ажиллаж байна.

Багийн бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгч эрхлэгчид: Ц.Тодгэрэл,  Л.Эрдэнэцогт, Д.Батсүх, Ч.Энхбаатар, Ч.Дарханбаатар, Д.Ганбагана, Мөнгөнбагана, Д.Мөнхбат, Н.Амарбаясалан, Д.Натаарагчаа, Д.Баярсайхан, Ц.Саранцэцэг, Н.Өлзийтогтох, Д.Баярсайхан, Б.Төрбат ,Д.Чимэдюндэн, Т.Батбаяр, Д.Алтанхуяг, Ч.Отгонжаргал, Ч.Галбадрах,  Т.Лутбат, Б.Аюурзана, Д.Мөнхбат, Б.Баянбат. Д.Алтанхундага Н.Отгонбат, Б.Мөнх-эрдэнэ

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянгол багийг төлөөлж сонгогдсон төлөөлөгчид: 1992 оноос Л.Нинжбадгар, Ц.Намсрай, Ж.Орилбий, А.Ширмээ, О.Жамбалдорж, Л.Мөнхөө, Ё.Эрдэнэсүх, В.Түвшинжаргал, С.Нармандах, Г.Сайнжаргал, С.Баасанжав, Ц.Чойжилжамба, Ю.Баасанжаргал, Д.Натаарагчаа, Ж.Ганбат, Р.Ранжинлхам, Ч.Шаравжамц, Ч.Энхбаатар, Д.Батсүх, Агваанжамц, Д.Мөнхбаатар, Ц.Одгэрэл, Т.Ууганбаатар, Т.Энхбаяр, Д.Ганбагана, Б.Бямба-Эрдэнэ нар сонгогдож байсан.

Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу насаа зориулж хөгжлийн түүчээ болж хөдөлмөр зүтгэлээ төрийн дээд шагналаар үнэлүүлсэн ахмадууд: Б.Махвал, Г.Дамдинсүрэн, Э.Доржготов, Ж.Баатар, Б.Батнасан, Х.Цээван, Д.Зоригт, Г.Бямбасүрэн,  М.Оюунчимэг, А.Цэрэндулам, С.Дашбазар, Ч.Чүлтэм, Д.Натаарагчаа, Д.Сумъяа, Ж.Мажиг, А.Төмөрбаатар, Ч.Пагамдулам, Жавсангүндүү, Б.Сэрчинсүрэн, Л.Чимэдцэеэ, Ч.Галбадрах, Т.Амарсайхан, Ж.Оюунгэрэл, Д.Намбар, Ц.Машбат, Б.Пүрэвдорж,  С.Лхамосор, Г.Авирмид, С.Долгор, Ё.Чойжгаваа, Г.Дэнсмаа, Х.Лонжидпилжээ, Д.Энхтайван, Г.Дархижав, М.Чойжамц, Чимэдюндэн, Ж.Ганбат, Ч.Сайзмаа, Ч.Цэрмаа, Л.Цэвэлмаа, Л.Амгаланбаатар, В.Чулуунбат, Б.Заминдийсүрэн, С.Дэчингэцэлмаа, Н.Чимэдгаваа, А.Норолхоо, ЁЭрдэнцэцэг, Ц.Цэнд-Аюуш, Б.Хажидмаа, Ц.Цэрэнцэгмид, Ё.Эрдэнсүх, Ё.Уртнасан, Г.Сонорбаяр, Ч.Юмчинсүрэн, С.Цэрэндэжид,

Баянгол багаас сумын төвд байгаа  алдарт уяачид:  Улсын  алдарт уяач Ш.Бадамжунай, аймгийн алдарт уяач Ш.Хайдав, С.Дашбазар сумын алдарт уяач  Б.Сэрчинсүрэн, Б.Гомборагчаа, Б.Гомбо-Очир, Л.Машбат, М.Баттогтох, Ч.Галбадрах, Б.Эрдэнэбаатар, М.Агваанжамц, Б.Өлзийбат Э.Чулуунхүү, Т.Энхбаяр

Баянгол багаас төрсөн бөхчүүд: Аймгийн харцага С.Золбаяр, Цэргийн начин Г.Цэвэлдорж, Н.Хишигдэлгэр, Аймгийн начин М.Данзанжамц, М.Энхмөрөн, Сумын заан Г.Уртнасан, Г.Шагдар, Я.Самбуудэндэв, Г.Дамдинсүрэн, Б.Чүлтэмсүрэн, Д.Мөнхжаргал, Б.Ганбаатар, З.Мөнхтогтох, Г.Мөнхбаяр, Ю.Бямбадорж, Д.Дамдинжамц, М.Ралдийжамц Б.Амартүвшин, Т.Ууганбаатар, Т.Дашжамц, Б.Батмэнд, Г.Буянбадрах, Б.Ганзориг, Э.Очирхуяг, Сумын начин Б.Дүгэрсүрэн, М.Баттогтох,  Б.Бямба-Эрдэнэ, Б.Бямбацогт, Г.Буянбаатар Ц.Гантулга.